2015-Дэлхий дахинд эрсдэлд тэсвэртэй, уян чанарыг чиглүүлэгч
Ирж буй 2016 оны мэндчилгээ
2015 бүхий л талаараа гайхамшигтай он байлаа
Би энэ сангаа 2010 онд үүсгэн байгуулж байхад 2015 он уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ зорилт дэвшүүлж, асуудал шийдсэн чухал цаг үе байх болно гэдэг нь илэрхий байсан юм. Засгийн газартай хэлэлцэж тохирсон асуудлыг хот бүс нутаг нь хэрэгжүүлэхэд бид туслахад бэлэн байхыг хүсч байлаа. Энэ оны 2 – р сарын Синдайн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах чуулга уулзалт, 7 – р сарын Аддис Абаба-ын Санхүүгийн уулзалт, 9 – р сарын Нью Йоркын ТХ-ийн Зорилтын, 12 сарын Парисын цаг уурын өөрчлөлтийн чуулган гээд дэлхийн түвшний асуудалд бид нэгдэн, өөрсдийн түнш, хамтран ажиллагсадаа дэмжин оролцлоо. Бидний хүсэл зорилго 195 улс орныг хамарсан ийм цараагаар өсч хөгжинө гэж бид төсөөлж байгаагүй билээ. Дэлхий дахиныг хамарсан ийм агуу хамтын үйл хэрэг хүний нийгмийн түүхэнд байгаагүй юм.
-
Гамшгийн эрсдэл бууруулах даян дэлхийн төгөлдөр тогтолцоо (2015, 2 сар, Синдай)
-
НҮБ, Мэдээлэл өгөгдийн хувьсгал, хөгжлийн санхүүжилт (2015, 7 сар, Аддис Абаба)
-
Дэлхий даяараа нэгдсэн Тэсвэртэй, уян, тогтвортой ертөнцийн төлөө Үндэсний хийгээд хотын бүсийн зорилт 17 (2015, 9 сар, Нью Йорк)
-
Дэлхийн дулаарлын хэмийг 2°C – аас бага байлгах, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергийг ашигласнаар 2050-2100 онд 1.5°C – д тогтоох зорилго (2015, 12 сар, Парис)
-
100тэрбум ам. долларыг буурай хөгжилтэй оронд
Хүн амын шилжилт, тогтворгүй байдлыг өдөөж буй цаг уурын өөрчлөлт, үүний нөлөөнөөс улс үндэстэн бүгд эмээж байна, энэ байдлыг дэлхий дахинаараа хэлэлцэж шийдэх нь гарц юм гэж Жэф Саш (Sachs) 9 сард Нью Йоркд тэмдэглэсэн билээ. Ийм нэгдмэл ойлголттой байгаа нь маш сайхан байгаа бөгөөд хамтран ажиллагсад түншүүддээ бид тусалж чадаж байгаадаа баяртай байна.
Дэлхийн шинэ зорилтыг хэрэгжүүлэхэд бэлдэж байна
Бид 2015 онд resilience.io нэгдсэн системт платформ боловсруулах ажилаа Британий Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Cities Alliance – тай хамтран Гана (Ghana) – д төвлөрөн явууллаа. Энэ нөр их ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж, хэвлэн нийтлүүлж байгаа Imperial College болон Олон улсын эдийн засгийн институт (IIER) – ийн хамт олондоо би гүн талархал илэрхийлье.
Гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, НҮБ-ын Зорилтот (Global Goals) хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах протокол, түүнчлэн үр ашигтай төсөл хөтөлбөртэй холбогдох чухал хэрэгсэл болохын хувьд энэ платформыг бүтээж байна.
Энэ платформ тухайлсан нутаг орон, хэсэг бүлэгт ирэх жилээс хэрэгжиж болохыг бид үзүүлэхийг зорьж байна. Үүний бэлтгэл болгож Future Earth ХХК – ийн хичээнгүй тус дэмжлэгтэйгээр Ганагийн Акра, Монголын Улаанбаатар, Их Британы Дорсэт хотуудад сургалт семинар амжилттай зохион байгуулаад байна. Мөн саяхнаас Хятадын Suzhou хотод энэ ажлаа хэрэгжүүлэхээр хэлэлцээр байгууллаа.
resilience.io платформыг авч хэрэглэх, ашиглахад хамтран ажиллаж буй хотууддаа байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтын мэргэжлийн зөвлөл (collaboratory organisations) байгуулж байна.
Санхүүг үр ашигтай төсөл хөтөлбөрт холбох нь нэн чухал
Оны 2 – р сард загвар хотуудын удирдлага, олон улсын хөгжлийн санхүүгийн шинжээчид, НҮБ-ын Тoгтвортой хөгжлийн шийдэл сүлжээ (НҮБТХШС) болон Хот орон нутгийн захиргаа (UCLG) – ны төлөөлөгчид Rockefeller Сангийн тэтгэлгээр Bellagio Төвд чуулсан юм. Энэ уулзалтаас “Хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд илүү ашигтай, илүү үр дүнтэй урт хугацаанд ухаалагаар удирдах арга зам” тайлан бичиг боловсруулж гаргасан. Энэ чухал баримт бичгийг Аддис Абабад зохион байгуулсан НҮБ – ын Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн хуралд илтгэж, НҮБТХШС (UNSDSN), НҮБГАБОУС (UNISDR) НҮББОХ (UNEP), НҮБ Хабитат, Ногоон цаг уурын сан, НҮБХХ – тэй харилцан, хамтран ажиллахаар тогтсон билээ. 2016 оны 3 сард бид Bellagio – д хоёр дахиа очиж, НҮБТХШС – тай уг асуудлаар дахин ажиллана.
Багийнхандаа хязгааргүй их баярлалаа
Улиран одож буй энэ жил манай сангийн хувьд асар ихийг шаардсан, сэтгэл догдлуулсан он байлаа. Бидний цөөн ч маш хүчтэй баг Future Earth ХХК – ий Catherinе, Rachael, мөн Stephen, Christoph, Andre Alex нар, Secantor – ын Alastair, Ann, мөн бидний итгэмжит (Trustee) Nilay, John бүгд хамтдаа зүтгэж, амжилт ялалтаа бүтээцгээлээ. Хүн төрөлхтөн ирээдүйдээ эрсдэлд тэвсэртэй байхад нөлөөлөх, уян хатан чанарыг тодорхойлох нөр ажилд ямар ч байгууллагын санаанд багтамгүй ажил амжуулж, амжилт гаргалаа.
Энэ эхэлсэн аялалаа та бүхэнтэй хамт туулж, ирж буй онд итгэл найдвар, өөдрөг сэтгэлээр дүүрэн ажиллахаар зорьж байна.
Peter Head